top of page

Салбарууд

Манай сүм нь анх байгуулагдсанаас хойш одоог хүртэл 10 жилийн хугацаанд нийт 3-н газар салбар бүлгэм нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус бүлгэмүүд нь өөрсдийн  харъяа газраа хүмүүнлэгийн болон шашны үйл ажиллагаа, залуучуудад зориулсан сургалт семинарууд явуулдаг.

Яармаг бүлгэм

 Тус бүлгэм нь ХУД-ийн 6-р хороонд Тереза Эхийн халамжийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өндөр настай хүмүүст зориулсан  халамжын төв,    хүүхдүүдийг сурч боловсрох нөхцөл байдлыг бий болгон хичээлийн танхим болон хичээлийн хэрэгслээр хангаж хичээл заах  багш авч ажиллуулдаг бөгөөд эд материал болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Мөн сар бүр амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүнсний тусламж олгож, 7 хоногт 2 удаа гэр оронгүй хүмүүст халуун хоол цайгаар үйлчилж, шоронд хоригдож байгаа хүмүүст сард 1 удаа хүмүүнлэгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Зуун ​мод бүлгэм

Тус бүлгэм нь Төв аймгийн Зуун мод хотод байрладаг бөгөөд
Гэгээн Антониогийн нэрэмжит нийгэм халам​жын төвийг удирдан ажиллуулж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад ор хоног гүйцсэн боловч эмчилгээ, сувилгаа дутуу гэрээр эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн тодорхойлолттой хүмүүсийг хүлээн авч тодорхой бус хугацаанд тав тухтай орчинд байлгаж хоол хүнсээр хангаж, усанд оруулах,буюу үсийг  нь засуулах зэрэг асаргаа, сувилгааг үзүүлэх ба нэг ээлжинд 9-н хүн хүлээн авах боломжтой.Гэгээн Антониогийн нэрэмжит нийгэм халамжийн төв нь 2009оны10-р сарын 28нд нээгдсэн ба одоог хүртэл нийт 200 гаруй хүнийг хүлээн авсан байна.

Мөн Сейнт Паул бага сургууль нь 2001 онд Төв аймгийн Зуун мод хотод анх 9 хүүхэдтэйгээр сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор үйл ажилагаагаа эхлэсэн.. Одоо өөрсдийн гэсэн албан ёсны бага сургууль болж олон олон хүүхдүүдэд эрдэм ном зааж тэднийг өөр сургуулиудтай холбож өгч байна.

Нисэх бүлгэм

Тус бүлгэм нь ХУД-ийн 9-р хороонд байрлах бөгөөд 2005 оны 10-н сарын 20-нд байгуулагдсан. ​Тэр үеээс одоог хүртэл 7 хоног бүрийн лхагва гарагт залуучуудын библи хуваалцал, баасан гараг бүр хүүхдүүдэд хичээл зааж, бямба гараг бүр шашны сургалт явуулдаг.Сарын сүүлчийн бямба гарагт бүлгэмийн бүх гишүүд хамтдаа залбирал өргөдөг.Мөн олон хүмүүст хүмүүнлэгийн болон эд материал, сэтгэл санааны  тусламж үзүүлсээр ирсэн.

Комбинат бүлгэм

Тус бүлгэм нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн бөгөөд энэ хугацаанд үнэ төлбөргүйгээр халуун ус, үс засах үйлчилгээ, мөн бидний тусламж хэрэгтэй байгаа иргэдэг хүмүүнлэгийн тусламж, залуучуудад зориулсан сургалтууд семинарууд тогтмол явуулсаар ирсэн.Манай бүлгэм нь дотроо хэд хэдэн бүлэгтэй.

-  Режиу Мариа бүлэг нь залбирлын бүлэг юм.

-  Биньченшю бүлэг нь Нисэхэд хүүхдүүдэд зориулж хичээл хийх мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжыг олгох үүднээс гэр номын сангийн үйл ажиллагаа мөн Био комбинатын хогын цэгт очиж хүмүүст хоол тарааж өгөх, өөр бусад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг.

 - Загалмайн залуус бүлэг нь сүмийн залуучуудын итгэлийн амьдрал болон боловсролд чиглэсэн сургалт семинар, мөн ядуу амьдралтай байгаа ахан дүүстээ туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаа яуулдаг.

bottom of page